Хөвсгөл аймаг уул уурхайгүй бүс нутаг болох зорилгоосоо ухрах уу?

Хөвсгөл аймаг уул уурхайгүй бүс нутаг болох зорилгоосоо ухрах уу?
Хөвсгөл аймгийн ИТХ –ын ээлжит хуралдаан 04-р сарын 03-нд товлогдож хоёр асуудал хэлэлцсэн юм. 1-рт, Аймгийн 2018 оны давсан орлогыг зарцуулах тухай 2-рт, Хөвсгөл аймгийн уул уурхайн өнөөгийн байдал, цаашид анхаарах тухай асуудлууд
  • “Могойн гол” ХК-ийн үйлдвэрлэл, санхүүгийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ
  • “Аспайр майнинг” ХК-ийн мэдээлэл, Эрдэнэт-Овоотын төслийн танилцуулга
  • 56457796 2246806352238644 6824486154675421184 n 222x300
Гэхдээ энэ удаагийн ИТХ-аар ямар нэгэн шийдвэр гаргаагүй юм.  Учир нь  “Аспайр майнинг” компанийн үйл ажиллагааг цаг ямагт эсэргүүцдэг нутгийн иргэд энэ удаад ч мөн эсрэгүүцлээ илэрхийлэн, цахим хуудаст давлагаалсаар байгаа юм. Тухайлбал иргэд цахим хуудаст, - “Аспайр майнинг” компани Хөвсгөл аймгийн ИТХ-тай хуувилдаж ард түмний эд хөрөнгөөр тоглох эрх байхгүй! - Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуувилдаан, авилгын талбар биш бол ийм зүйл хэлэлцэх эрхгүй! - Ард түмэн цэвэр усныхаа ундарга руу гадныхныг дайруулахгүй. Сэрсээн. Бүү басамжил! гэх мэт эсэргүүцлийн үгнүүдийг бичиж, эсэргүүцлээ илэрхийлсээр байсан юм. Уг нь өнгөрсөн онд Хөвсгөл аймгийн ИТХ-аас шийдвэр гаргаж "Хөвсгөл аймгийг уул уурхайгүй бүс нутаг" болгох тогтоол гаргасан юм. Харин энэ шийдвэрээсээ ухрах уу, хэвээр үлдээх үү гэдэг нь  ИТХ-ын шийдвэрээс ихээхэн хамааралтай гэж нутгийн иргэд үзэж байна. Учир нь "Аспайр майнинг" компанийн Эрдэнэт-Овоот төслийг дэмжих юм бол Хөвсгөл аймгийн тав, зургаан сумын онгон дагшин байгаль, уламжлалт мал аж ахуй сүйтгэгдэх эрсдэлтэй гэж нутгийн иргэд үзэж буй юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.