Ц.Пүрэвхүү: Шадар сайд Я.Содбаатар, Хотын менежер Т.Гантөмөр нарын зөвшөөрлөөр хотод түүхий нүүрс түлж байна

Ц.Пүрэвхүү: Шадар сайд Я.Содбаатар, Хотын менежер Т.Гантөмөр нарын зөвшөөрлөөр хотод түүхий нүүрс түлж байна
"Шадар сайд Я.Содбаатар, Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр нарын зөвшөөрлөөр хот дотор огт боловсруулаагүй хагас коксын хаягдлыг үйлдвэрүүдэд түлүүлж байна" хэмээн Утааны эсрэг аав, ээжүүдийн холбооны тэргүүн Ц.Пүрэвхүү өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Улмаар тэрээр, [Tweet "уг асуудлыг нь цагдаад мэдэгдээд шалгуулсан боловч тус үйлдвэрүүд нь шадар сайдын зөвшөөрлтэй гэдгээр цагдааг үл тоон, түүхий нүүрсний хаягдлаа түлсээр байгаа"]гэжээ. [su_quote]Уг нь Засгийн газрын тогтоолоор Дулааны цахилгаан станциудаас бусад иргэн, ААН, байгууллага түүхий нүүрс түлэхийг хориглож, түүхйи нүүрс хотруу оруулах гэсэн болгоныг торгож, нүүрсийг хурааж буй.[/su_quote] Гэвч ийнхүү махны үйлдвэрүүд түүхий нүүрс түлж,агаар бохирдуулж байж болзошгүй байгаа юм. Улаанбаатарх хотид ийм 80 гаруй махны үйлдвэр байдаг ажээ. Миддлинг буюу хагас коксжуулсан нүүрсэн дэхь хүхрийн агуулга зөвшөөрөгдөх хэмжээнээс ойролцоогоор хоёр дахин, Багануурын нүүрснээс ойролцоогоор дөрөв дахин их байдаг байна.  bayjuulaagui middiling 300x233    Хагас коксжуулсан нүүрс түлж буй махны үйлдвэр:

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.