Г.Эрдэнэбат: Яллагдаж байгаа гурван хүн С.Зоригийг хөнөөсөн нь баримтаар нотлогдсон

Г.Эрдэнэбат: Яллагдаж байгаа  гурван хүн С.Зоригийг хөнөөсөн нь  баримтаар нотлогдсон
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж С.Зориг агсны хэргийн яллагдагч Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарын эрх онц ноцтой зөрчигдөж, эрүүдэн шүүж байгаа бичлэгийг тодорхой түвшинд ил болгосон. С.Зоригийн хэргийг зохиомлоор гүйцэтгэж хууль зөрчин, нэг өрөөнд хамт байрлуулан нэгнээр нь дарамтлуулж, зүй бусаар харьцаж хэрэг хүлээлгэсэн гэх хэргийн гол эзэн Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдэгдсэн. Харин Г.Эрдэнэбат С.Зоригийн хэргээр яллагдаж байгаа гурван хүн түүнийг хөнөөсөн нь баримтуудаар нотлогдож буй гэж мэдэгдлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.