"Аспайр майнинг"-ийн гүйцэтгэх захирал асан З.Ган-Очир Оюутолгойн ТУЗ-д очжээ

"Аспайр майнинг"-ийн гүйцэтгэх захирал асан З.Ган-Очир Оюутолгойн ТУЗ-д очжээ
Оюутолгойн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн гишүүдийн сонгон шалгаруулалтыг нээлттэй өнгөрсөн сард зарласан. Сарын гаруйн хугацаанд сонгон шалгаруулалтад 47 хүн нэрээ ирүүлснээс хоёр хүнийг шинээр сонгон шалгаруулж, Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулжээ. Харин одоогийн ТУЗ-ийн гишүүн Н.Баганбандийг хэвээр үлдээх шийдвэрийг гаргажээ. [Tweet "Оюутолгой компанийн ТУЗ-д шинээр сонгогдсон эхний хүн бол "Аспайр майнинг" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан З.Ган-Очир."] Асвтарлийн хөрөнгө оруулалттай "Аспайр майнинг" компанийн 40 гаруй хувийг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг эзэмшдэг бөгөөд З.Ган-Очирын хувьд тус компанийн хамаарал бүхий хэд хэдэн охин компанийн захирал, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байдаг юм. [Tweet "Харин нөгөө нь АНУ-ын JP Morgan компанид ажиллаж буй Э.Баясгалан гэх эмэгтэй аж."]Э.Баясгалангийн хувьд АНУ-д амьдарч байгаа байгаа одоо монголдоо ирж ажиллах гэнэ. Энэ удаад ТУЗ-ийг бүтэн цагаар ажиллуулах ажээ.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.