Нэг малаас жилд 0-2000 төгрөгийн татвар авна
Өчигдөр/2020.10.20/Төсвийн байнгын хороогоор Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжжээ.
[su_quote]Малын тоо толгойн албан татварын тухай хуулиар орон нутгийн төсвийг нэмэгдүүлэх, бэлчээр ашиглалт, цөлжилт, худаг усны хангамж зэрэг тулгамдсан асуудлаа орон нутагт бие даан шийдвэрлэх боломж олгож, сум, дүүргийн ИТХ-д малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан бие даан тогтоох эрхийг ирэх оноос олгох юм.[/su_quote]
[su_quote]Мал тооллогын дүн мэдээллээс харахад улсын хэмжээнд 70.9 сая мал тоологдсон. Хуулийн төсөлд албан татварыг 0-2000 төгрөг гэсэн хязгаар тогтоосон. 70.9 сая малаас 2000 төгрөгийн татвар авахад 142 тэрбум, нэг малд ногдуулах татварыг 1000 төгрөгөөр тооцоход 71 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх боломжтой. [/su_quote]
Хамгийн бага буюу 21 мянган малтай нийслэлийн Багахангай дүүрэг гэхэд 21 сая, дундаж буюу 209 мянган малтай Хэнтийн аймгийн Баян-Овоог сумаар жишээлэхэд 209 сая, хамгийн их буюу 640 мянган малтай Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум гэхэд 640 сая төгрөгийг сумын төсөвтөө төвлөрүүлэх боломжтой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.