Тусгай хамгаалалттай газар нутгуудыг хамгаалахад хамтран ажиллана
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл ХБНГУ-ын Элчин сайдын яамны Хөгжлийн хамтын ажиллагааны дарга Ё.Шнайдерийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны байгаль орчны хамтын ажиллагаа ой, биологийн олон янз байдал, тусгай хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хэрэжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо.
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл:
“Мөнхийн хөрш гурван орны хувьд бид аялал жуулчлалын салбараа хамтран хөгжүүлэх, харилцан ашигтай туршлага, мэдээлэл солилцох, гурван улсын аялал жуулчлалын маршрутыг бий болгох, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг олон чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бий гэж харж байна. Аялал жуулчлалын салбар өнгөрсөн онд хими, эмийн үйлдвэрлэлийн дараагаар дэлхийд 3 дахь том эдийн засгийн салбар болсныг мэргэжлийн байгууллагаас онцолсон. Манай орны хувьд ч анх удаа аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбараараа тодорхойлоод байна. Хэдийгээр цар тахлаас үүдэн салбар зогсонги байдалд орж, багагүй алдагдал хүлээгээд байгаа ч бид үүнийг боломж болгон ашиглаж аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулах, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, ажиллах хүчийг бэлдэх, мэргэшүүлэх зэрэг олон ажлыг хийгээд байна. Өнөөдрийн хуралдаанаар цаашид гурван улсын хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүийн талаар хэлэлцэж, үр дүнтэй санал санаачлагуудыг хэрэгжүүлэх болсондоо баяртай байна.
ОХУ-ын Холбооны Аялал жуулчлалын агентлагын дарга Догузова Зарин Валерьевна:
“Аялал жуулчлалын салбар бол улс орнуудын нөхөрсөг харилцаа, найрсаг хамтын ажиллагааг бататгаад зогсохгүй эдийн засгийн маш том салбар байдаг. Энэ утгаараа хөрш гурван улсын хувьд бидэнд энэ салбарын маш том боломж, үүд хаалгууд нээлттэй байна гэж бид харж байна. Өнгөрсөн онд манай улсаас 141,927 жуулчин Монгол улсад аялсан нь өмнөх онуудаас 9,9 хувиар өссөн үзүүлэлт юм. Бид энэ өсөлтийг алдалгүй гурван улс харилцан зорчиж, аялах жуулчдын тоогоо нэмэгдүүлэх чиглэлээр үр дүнтэй ажлуудыг хамтран хэрэгжүүлэнэ гэж найдаж байна. Бид гурван улсын аялал жуулчлалын маршрутыг урьдчилсан байдлаар гаргаж, бэлэн болоод байгааг хэлэхэд таатай байна.”
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл:
“Монгол Герман орнууд байгаль орчин, тэр дундаа ой, биологийн олон янз байдал, тусгай хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр олон жилийн амжилттай хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн. Хоёр талын хамтын ажиллагаанаас гадна Уур амьсгалын ногоон сан, Даян дэлхийн байгаль орчны сан, Дасан зохицох сан гэх мэт олон талт хамтын ажиллагаагаар дамжуулан төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэнд талархаж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаад ажиллаж буй албан хаагчдыг чадавхижуулах чиглэлд хамтран ажиллах, орон нутагт амьдарч буй иргэдийн амьжиргааг дэмжих, хүүхэд залуучуудад чиглэсэн ажлыг түлхүү хэрэгжүүлэхэд хамтран ажиллана гэж итгэж байна.”
ХБНГУ-ын Элчин сайдын яамны Хөгжлийн хамтын ажиллагааны дарга Ё.Шнайдер:
“Байгаль орчны чиглэлээр бид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, үр дүнтэй ажиллахаас гадна хүүхэд багачуудад чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийх цаг нь болжээ. Хүүхдэд бага балчраас нь байгаль дэлхийн гайхамшиг, түүнийг хайрлан хамгаалахын ач холбогдол, үр дагаварыг ойлгуулах нь нэгэнт эвдэрч, сүйдсэн байгалиа сэргээх, дахин өндийлгөхөөс ч илүү үр дүнтэй байх юм. Бид хамтран энэ чиглэлд олон ажлыг хийж, тодорхой үр дүнд хүрч чадна гэж найдаж байна” гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.