СЗХ 6958 хуулийн этгээдийн үйл ажиллагааг хүчингүй болгожээ

СЗХ 6958 хуулийн этгээдийн үйл ажиллагааг хүчингүй болгожээ
Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ) үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй үнэт металл, үнэт чулуу, тэдгээрээр хийсэн эдлэлийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулсан 230 аж ахуйн нэгж, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 6728  буюу [Tweet "нийт 6958 хуулийн этгээдийн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг хүчингүй болгосон байна."] [su_quote]Мөн СЗХ-ны зохицуулалтад хамрагдаж, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй, зөвшөөрөл нь хүчингүй болсон 285 хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хоршооны үйл ажиллагааны чиглэлийн бүртгэлийг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.[/su_quote] СЗХ цаашид ч холбогдох хууль тогтоомжийн хүрээнд тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлсэн иргэн, аж ахуйн нэгжүүдэд хариуцлагын арга хэмжээ авах юм байна. Улмаар иргэд, аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээс үйлчилгээ авснаар учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтойг анхааруулав.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.