"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийг шинээр томиллоо

"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийг шинээр томиллоо
"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал өнөөдөр хуралдлаа. Хурлаар  ТУЗ-ийн гишүүдийг шийнээр томилоо.. "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн ТУЗ нь 11 гишүүнтэй бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь хоёр жил үргэлжилдэг. "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн 11 гишүүний долоо нь Төрийн төлөөлөл, 4 нь хараат бус гишүүдээс бүрддэг юм.  Шинээр томилогдсон ТУЗ-ийн гишүүд: 
  1. УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал
  1. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Энх-Амгалан
  2. Ашигт малтгал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр
  3. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Гантулга
  4. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын дарга Б.Бат-эрдэнэ
  5. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг
  6. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын төрийн өмчийн удирдлага зохицуулалтын хэлстсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ нарыг төрийг төлөөлсөн УЗ-өөр сонгосон бол
Хараат бус гишүүнээр Д.Батхишиг, Х.Болор-Эрдэнэ, Ү.Амарбат, П.Өлзийнаран нарыг томилжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.