Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэгигийн товч намтар
1955 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Япон Улсын зүүн хэсэгт орших Точиги мужид төрсөн. 65 настай. Эрх баригч Либерал ардчилсан намын “Такэшита” фракцийн гишүүн.
Боловсрол:
- 1978 онд-Токиогийн их сургуулийн Эдийн засгийн тэнхимийг төгссөн
- 1983 онд-АНУ-ын Харвардын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан
- 1978-1980 онд-“Марубэни” компанид ажилтан
- 1983 онд-“Ёмиүри” сонины газрын Нийгэм, улс төрийн хэлтэст сэтгүүлч
- 1983-1991онд-“McKinsey & Company”-д зөвлөх
- 1993 онд-Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр сонгогдсон (нийт 8 удаа сонгогдоод байгаа).
- 1999-2002 онд-Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд
- 2002-2003 онд-Гадаад хэргийн дэд сайд
- 2003-2005 онд-Окинава, Хойд нутгийн асуудал эрхэлсэн сайд
- 2005 оноос-Васэдагийн их сургуулийн хүндэт профессор
- 2007-2008 онд-ЛАН-ын Нийгмийн хамгааллын бодлогын хорооны дарга
- 2008-2009 онд-Санхүүгийн бодлого, засаглал хариуцсан сайд
- 2009-2010 онд-ЛАН-ын ЕНБД-ын орлогч
- 2010-2011 онд-ЛАН-ын Мэдээлэл, сурталчилгааны хорооны дарга
- 2011-2012 онд-ЛАН-ын Бодлогын зөвлөлийн дарга
- 2012-2014 онд-Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд
- 2014-2016 онд-ЛАН-ын Сонгуулийн хорооны дарга
- 2016-2017 онд-ЛАН-ын Бодлогын зөвлөлийн дарга
- 2017-2019 онд-Эдийн засгийн шинэчлэлийн асуудал эрхэлсэн сайд
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.