“Экспорт монгол 2020” олон улсын цахим форум, үзэсгэлэн болно
Монгол, АНУ, Япон, Хятад, Солонгос, Итали, Норвеги, Канад, Франц, Бельги, Австрали улсын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, Жижиг Дунд бизнесийн холбоо, нийгэмлэгүүд 2020 оны 11 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо цахимаар чуулна.
Энэхүү арга хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Үндэсний хөгжлийн газар, Дэлхийн банкны экспортыг дэмжих төсөл, USAID Бэст хөтөлбөр, Хөгжлийн шийдэл төрийн бус байгууллага, Экспорт олон улсын худалдааны төв зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд "Хямралын эсрэг хамтдаа-зөв шийдэл" уриан доор нэгдлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.