Нүхтийн автозамаас ХУд 4-р хороо хүртэлх замыг 10 хоног хаана

Нүхтийн автозамаас ХУд 4-р хороо хүртэлх замыг 10 хоног хаана

Нүхтийн автозамаас Хан-Уул дүүрэг  4 дүгээр хороо буюу нэгдсэн эмнэлэг хүртэлх 712 у/м автозамыг холбох ажлын хүрээнд энэ сарын 11-ны өдрийг хүртэл автозамыг хаахаар болжээ.

Энэ талаар нийслэлийн Автозамын хөгжлийн газрын орлогч дарга Э.Мөнх-Од  мэдээлэл өглөө. Тэрбээр [Tweet "“Нүхтийн автозамаас Хан-Уул дүүрэг  4 дүгээр хороо буюу нэгдсэн эмнэлэг хүртэлх 712 у/м автозамыг холбох замын ажил хийгдэнэ."]Энд автозамд цементээр бэхжүүлсэн суурь, өнгө хучилт хийгдэхээр төлөвлөгдсөн. Тус автозам ашиглалтад орсноор Наадамчдын автозамын хөдөлгөөн 30 хувиар буурах ач холбогдолтой. Хоёр автозамыг холбох ажил хийгдэх юм” гэв. Тус автозамыг хаасан үед зураглалын дагуу түр замаар зорчихоор хөдөлгөөнийг зохион байгуулсан байна. Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд түр замаар хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган зорчихыг албаныхан зөвлөлөө. 002 20201001072200 300x212  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.