Хэнтий аймагт ноолуурын ханшийг 138 мянгаар тогтов
Монгол улс дэлхийн зах зээл дэх ноолуурын 45 хувийг нийлүүлж, 27 сая толгой ямаанаас нийт 9.6 мянган тонн ноолуур самнаж дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлж байна.
Хөдөө аж ахуйн бирж, ХХААХҮЯ, Сүхбаатар аймаг болон Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын засаг даргын тамгын газартай хамтран ноолуурын төвлөрсөн худалдааг энэ сарын 22-24-ний өдрүүдэд зохион байгуулжээ.
Төвлөрсөн худалдааг Сүхбаатар аймгийн Баруун урт сумаас эхлүүлж нэг кг ноолуурын үнэ 133.0 мянган төгрөгөөр тогтож 20 гаруй тонн ноолуурыг худалдаанд оруулжээ. Харин Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд нэг кг ноолуурын үнэ 138.4 мянган төгрөгөөр тогтсон байна.
Худалдагч болон худалдан авагчдыг нэг дор төвлөрүүлж бодит үнэ тогтоосон нь малчдын орлогыг нэмэгдүүлж, худалдан авагчдын эрэлтийг хангасан худалдаа болжээ.
Эх сурвалж: Хөдөө аж ахуйн бирж
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.