Сонгуулийн сурталчилгаа өнөөдөр албан ёсоор эхэллээ

Сонгуулийн сурталчилгаа өнөөдөр албан ёсоор эхэллээ
2020 оны Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа өнөөдөр буюу 2020 оны есдүгээр сарын 30-ны өдрөөс эхэллээ. Сонгуулийн сурталчилгаа 2020.10.13-ныг дуустал үргэлжилнэ. [su_quote]ИТХ-ын аймаг, нийслэл, сум, дүүргийн  сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр /2020.09.30/ үнэмлэхээ гардан авч, сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлж байна.   [/su_quote] ИТХ-ын сонгуульд  улсын хэмжээнд 8169 суудлын төлөө 17 мянга 161 хүн өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна. [su_quote]Үүнээс аймаг, нийслэлийн хэмжээнд 816 мандатын төлөө 1901 нэр дэвшигч, сумын ИТХ-ын 7062 мандатын төлөө найман намаас 14388, дүүргийн 291 суудалд 6 нам, эвслээс 696 нэр дэвшигч тус тус энэ жилийн ИТХ-д өрсөлдөхөөр болжээ.[/su_quote]

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.