“1800-0119” төв 21 хоногийн дотор 8000 гаруй дуудлага хүлээн авчээ

“1800-0119” төв 21 хоногийн дотор 8000 гаруй дуудлага хүлээн авчээ
Эрүүл мэндийн сайд санаачлан “1800-0119” дуудлагын төв буюу цаг бүртгэлийн нэгдсэн системийг Эрүүл мэндийн хөгжлийн төвд ажиллуулж байна. [su_quote]Энэ нь иргэд эмчид үзүүлэх гэж цаг, дугаар авахын тулд өглөө 05.00 цагаас эхлэн гадаа дугаарлаж зогсдог, цаг авч чадаагүй бол маргааш нь дахин ирдэг хүндрэлийг халах зорилготой юм.[/su_quote] Энэ сарын нэгнээс хойш өнөөг хүртэл 8000 гаруй дуудлага хүлээн авсан бөгөөд иргэдийн 90 гаруй хувь нь шаардлагатай үйлчилгээгээ авсан байна. “1800-0119” төвд есөн эмнэлэг, есөн дүүргийн нэгдсэн эмнэлгийг холбосон бөгөөд ирэх сард багтаан 21 аймгийн Нэгдсэн эмнэлгийг холбохоор төлөвлөжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.