Автобусны буудлуудад халтиргаа үүсэхээс сэргийлэн өнгөт хучилтаар бүрж байна

Автобусны буудлуудад халтиргаа үүсэхээс сэргийлэн өнгөт хучилтаар бүрж байна
Улаанбаатар Хотын Ерөнхий менежерээс өгсөн үүргийн дагуу УБЗАА-наас 24 байршлын автобусны буудлын 3956м.кв талбайг халтиргаа, гулгаанаас урьдчилан сэргийлж, өнгөт хучилтаар бүрэх ажлыг зохион байгуулж эхэлжээ. [su_quote]Уг ажлыг Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө дагуу буудлуудад хийх бөгөөд энэ амралтын өдөр буюу /2020.09.19/ Хан-Уул дүүргийн ажилчдын соёлын ордон автобусны буудлыг бүрж гүйцэтгэжээ.[/su_quote] Тус ажлыг Хот нийтийн аж ахуйн зардлын Замын сангийн хөрөнгөөс гарган хийж байгаа бол 2019 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийт 7 байршилд авто замын халтиргаанаас хамгаалах өнгөт хучилтыг хийж гүйцэтгэжээ. [su_quote]Энэхүү өнгөт хучилт нь халтиргаа гулгаатай нөхцөлд тээврийн хэрэгслийн дугуйн барьцалдах чадварыг нэмэгдүүлж үзэгдэх орчин хязгаарлагдмал үед аюулгүй байдлыг хангах үүрэгтэй ажээ.[/su_quote] 119676381 1049491392170018 483595516248468392 n 185450 1681096932 300x169

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.