Гашуунсухайт боомтоор 400-700 машин нүүрс гаргаж байна

Гашуунсухайт боомтоор 400-700 машин нүүрс гаргаж байна
Нүүрсний экспорт бага багаар сэргэж байгаа талаар боомтууд мэдээллээ. Гашуунсухайт боомтоор сүүлийн нэг сар орчмын хугацаанд өдөрт 400-700 гаруй машин нүүрс гаргаж байгаа юм байна. [Tweet "Харин Шивээхүрэн боомтоор өдөрт 450-500 орчим машин нүүрс гаргаж байна."] Оны эхнээс хойш Шивээхүрэнгээр нийт 2.3 сая орчим тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 63 орчим хувиар бага үзүүлэлт юм. Монгол Улс энэ онд 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж, төсөвтөө тусгасан. Гэвч уг төлөвлөгөө ийнхүү тасрахад хүрээд байна.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.