Томуугийн вакцинд 1,2 сая хүнийг хамруулна
Улирлын томуу жил бүрийн арваннэгдүгээр сараас дараа жилийн гуравдугаар сар хүртэл үргэлжилдэг байна. Томуугаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь дархлаажуулалт.
Тиймээс манай улсад томуугийн дархлаажуулалтыг жил бүрийн аравдугаар сарын 1-нээс 15-ны хооронд идэвхтэй хийж эхэлсэн байдаг. Энэ үе нь хамгийн тохиромжтой үе гэж хэлж болно. [Tweet "Өнөө жил ч томуугийн вакцинжуулалт 10-р сарын 01-ээс эхлэх юм байна."] Энэ жил ЭМЯ-наас 1.2 сая хүнийг томуугийн вакцинд хамруулахаар болсон. Өмнөх жилүүдээсээ хэд дахин өндөр дархлаажуулалтад хамруулах юм байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.