АНУ, Шинэ Зеланд, Малайз, БНСУ-аас 262 зорчигч иржээ

АНУ, Шинэ Зеланд, Малайз, БНСУ-аас 262 зорчигч иржээ
Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ-7302 тусгай үүргийн онгоц өчигдөр орой “Буянт-Ухаа” ОУНБ-д газардлаа. [Tweet "Тус нислэгээр АНУ, Шинэ Зеланд, Малайз, БНСУ-аас 262 зорчигч иржээ."] [su_quote]Ирсэн иргэдийн 58 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 37 нь өндөр настан, 29 нь эрүүл мэндийн шалтгаантай, 2 нь жирэмсэн-асран хамгаалагчтай, 134 нь бусад шалтгаантай иргэн байгаа юм.[/su_quote] Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Сүнжин Гранд”, “Хавана” зочид буудалд тусгаарласан байна. Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны 2 улсын байцаагч нислэгийн явцад зорчигчдын эрүүл мэндэд тандалт хийж, заавар зөвлөмж өгсөн. Агаарын хөлөг газардсаны дараа тус албаны улсын /ахлах/ байцаагчид халдвар хамгааллын дэглэмийн дагуу хариу арга хэмжээ авч ажиллалаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.