МАН-ын бүлэг АТГ-ын дарга, УЕП-ын орлогч нарын томилгоог чуулганаар хэлэлцэхгүй гэж шийджээ

МАН-ын бүлэг АТГ-ын дарга, УЕП-ын орлогч нарын томилгоог чуулганаар хэлэлцэхгүй гэж шийджээ
Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдсан. Хуралдаанаар маргаашийн/03.26/ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд дээр байр сууриа нэгтгэжээ. МАН-ын бүлэг
  • С.Зориг агсны хэргийн явцад яллагдагчдыг Эрүүдэн шүүсэнтэй холбоотой асуудал
  • УЕП-ын дэд даргыг МУ-ын ерөнхийлөгчөөс санал гаргаса томилгоо
  • АТГ-ын дарга, дэд дарга нарын томилгооны асуудлыг хэлэлцжээ
Ингээд маргаашийн/03.26/ УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр товлогдоод байсан Авлигатай тэмцэх газар/АТГ/-ын дарга,дэд дарга болон Улсын ерөнхий прокурор/УЕП/- ын дэд дарга нарын томилгоог хэлэлцэх асуудлаас гаргаж, хойшлуулах нь зүйтэй гэж үзжээ. Учир нь АТГ-ын дарга, дэд даргатай холбоотой асуудлыг Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсны дараагаар харин УЕП-ын даргын томилгоог судлах шаардлагатай гэж үзжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.