Эрчим хүчний салбарынхан зардлаа танажээ

Эрчим хүчний салбарынхан зардлаа танажээ
Эрчим хүчний салбарынхан засвар, шинэчлэлийн ажлаа ирэх сарын 15-ны дотор дуусгахаар төлөвлөсөн байна. Багануур, Шивээ-Овоо, Шарын голын уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажил 75-76 хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10-17 хувиар өссөн гэсэн үзүүлэлт юм байна. [Tweet "КОВИД-19 цар тахлаас үүдэн эрчим хүчний хэрэглээ төлөвлөснөөс 6.4 хувиар буюу 43 тэрбум гаруй төгрөгөөр буурсан."] Иймээс импортын болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн цахилгаан эрчим хүчний хэмжээ, салбарын төрийн өмчит компаниудын тэвчиж болох зардлыг 9-өөс доошгүй хувиар, цахилгаан, дулааны эрчим хүчний авлагыг 58 хувь буюу 25 тэрбум төгрөгөөр бууруулжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.