Амралтын хоёр өдөрт 5 хүн амь насаа алдаж, 5 хүн гэмтэж бэртжээ

Тээврийн цагдаагийн албан 2020.08.29-30 ны өдрүүдэд буюу амралтын өдрүүдэд нийт 709 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 381 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажиллажээ. Хүний амь нас хохирсон хэргүүдийг авч үзвэл: -2020.08.29-ны шөнийн 00 цаг 20 минутын үед СХД-ийн 24-р хороо Баруун салааны замд -2020.08.29-ны өдрийн 14 цаг 30 минутын үед Баян-Өлгий аймгийн Толбо сумын 3-р багийн нутаг дэвсгэрт асфальтан замд Hyundai Sonata-6 маркийн Н жолоочтой автомашин  Toyota Prius маркийн Г жолоочтой автомашинтай мөргөлдөж, жолооч 33 настай, эрэгтэй Г-ын амь нас хохирсон. -2020.08.30-ны шөнийн 05 цаг 40 минутын үед Хэнтий аймгийн Дадал сумын 4-р багийн нутаг дэвсгэрт Нархан зочид буудлын хашаан дотор улсын дугааргүй даюун маркийн мотоцикл онхолдож, жолооч 45 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирсон. -2020.08.30-ны өдрийн 14 цаг 40 минутын үед  -2020.08.30-ны шөнийн 01 цаг 30 минутын үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р багийн нутаг дэвсгэрт марк, улсын дугаар тодорхойгүй автомашин явган зорчигч 71 настай, эрэгтэй Д-г мөргөж амь насыг нь хохироосон  хэргүүдийг тус тус шалгаж байна.  Мөн давуу эрх бүхий явган зорчигчид гарцан дээр зам тавьж өгөөгүй 106 жолоочийг МУ-ын ЗТХ-ийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцож ажиллажээ.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.