О.Магнай: АН Монгол улсыг ШХАБ-д элсүүлэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй.

О.Магнай: АН Монгол улсыг ШХАБ-д элсүүлэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй.
Өнөөдөр АН-аас мэдээлэл хийлээ. Тэд 04-рс арын 05-ны өдөр ээргүүцлийн жагсаал хийхээр божлээ. Ингэхдээ эрх баригч МАН-ын амлалтаа биелүүлж ажиллахыг шаардах аж. Энэ үеэр АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай ЖДҮХС-ийн зээлийн асуудал болоод Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх асуудал хоёр холбоотой талаар дурдлаа. Тэрээр, -  ЖДҮХС-аас зээл авсан гишүүд, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэхийг дэмжиж байгаа гишүүд хоёр нэр нь яг таарч байгаа юм. ЖДҮХС-аас тодорхой хүмүүст, тодорхой мөнгийг/950 сая төгрөг/ хувааж өгсөн. Ингэж өгсөн цаад зорилго нь Монгол улсыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллага/ШХАБ/-д зарах агуулгатай байж магадгүй гэж АН  байна.   Тиймээс 04-р сарын 05-ны өдөр бид жагсана. АН Монгол улсыг ШХАБ-д элсүүлэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Эрх баригчдын санаархлыг бид хүссэнээр нь байлгахгүй гэсэн юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.