Нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна

Нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна

Малчидиргэдхадланчдад зориулсан мэдээ:

[Tweet "Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна."]

2020 оны 08 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 ц­аг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. [Tweet "Нутгийн хойд хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно."]Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 21-23 градус дулаан байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.