Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлнэ

Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлнэ

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын нөлөөгөөр Монгол Улсын 2010 оны зэрэгцүүлэх үнээр тооцсон ДНБ-ий хэмжээ 2020 оны эхний хагас жилд 7.8 их наяд төгрөгт хүрч буурчээ. Ингэснээр [Tweet "эдийн засаг өмнөх оны мөн үеэс 9.7 хувиар агшсан байна."]

Үүний улмаас [Tweet "төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэхээр болжээ."]

[su_quote]Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан “тухайн жилийн ДНБ-ий өсөлт нь өмнөх жилтэй харьцуулахад “0” эсхүл түүнээс бага бол”, мөн “гамшгийн аюулын хор уршиг, онцгой нөхцөлийн үр дагаврыг арилгахад төсвөөс нэмж шаардагдах санхүүжилтийн хэмжээ нь тухайн жилийн ДНБ-ий 5 ба түүнээс дээш хувь бол” гэсэн нөхцөлүүд үүссэн учир төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэхэр болжээ. [/su_quote]

Ингээд төслийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн бөгөөд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Харин УИХ-ын чуулганаар өчигдөр/2020.08.21/ хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн 57.4 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.