Дарь-Эхийн замын засварыг хичээл эхлэхээс өмнө дуусгана

Дарь-Эхийн замын засварыг хичээл эхлэхээс өмнө дуусгана
Баянзүрх дүүргийн 2, 27 дугаар хороо “Дарь-Эхийн гудамж”-ны эхний ээлжийн 3.3 км авто замын засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Төлөвлөгөө ёсоор уг зам засварыг энэ сарын 10-ны өдөр дуусах ёстой байсан ч ажлын явцад хөрс солих шаардлагатай нөхцөл байдал үүсч, хойшлогджээ. Гэхдээ [su_quote]Дарь-Эхийн зам бол төв замтай холбогддог чухал ач холбогдолтой  замуудын нэг учраас сургууль цэцэрлэг орохоос өмнө дуусгах ёстой гэж үзэж байна.[/su_quote] Үүний дараагаар явган зам, ус зайлуулах шугам, сүлжээний ажлыг үргэлжлүүлэн хийх юм байна. Дарь-Эхийн замд уулын ус ихээр орж ирдэг учраас долоон шүүрт худагтай байсныг 24 шүүрт худагтай болгоно. Мөн үерийн шугамуудыг нэмж тавихаар төлөвлөжээ.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.