Эцсийн өмчлөгчийн мэдээллээ 1-р сараас өмнө бүртгүүлнэ үү!

Эцсийн өмчлөгчийн мэдээллээ 1-р сараас өмнө бүртгүүлнэ үү!
[Tweet "2019 оны  03 сарын 22-ны өдөр ёсчлон баталсан Татварын ерөнхий хуулийг 2020 оны 01 сарын 01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр баталсан."] Мөн энэ өдөр ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ-ыг  баталсан.  9 дүгээр зүйлд "Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсантай холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн этгээд нь тухайн хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөрт багтаан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлнэ" гэж заасан байгаа тул та бүхэн 2021 оны 01 сарын 01-ны дотор улсын бүртгэлд бүртгүүлнэ үү. Бүрдүүлэх материал:  1. Улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувиараа 2. Татварын цахим тодорхойлолт 3. 10000 төгрөг тушаасан байх

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.