“Эко Алтан Заамар” ХХК -д гарсан ослын шалтгаан юу байв?
Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” компанийн уурхайд өнгөрсөн 2-р сарын 28-нд осол болж, 4 хүн амь насаа алдсан хэрэг гарсан. Осолтой холбогдуулан тус компанийн үйл ажиллагаанд МХЕГ-аас хийсэн шалгалтын талаар мэдээлэл хийлээ.
Шалгалтаар улсын байцаагчийн 9 заалттай дүгнэлт гаргаж 3-аар сарын 18-нд Уул уурхайн сайдад хүргүүлжээ.
Уг компани нь
- Улсын комисст уурхайгаа хүлээлгэж өгөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан,
- ТЭЗҮ шинээр боловсруулахдаа байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийгээгүй,
- ТЭЗҮ-д тусгагдсан зураг төслийн дагуу мөрдөгдөх ёстой параметр, уулын ажлын хэмжээсүүдийг баримтлаагүй зэрэг хэд хэдэн зөрчил илэрчээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.