680 кг дэрвэгэр жиргэрүү хулгайгаар хил давуулах гэж байжээ
Гашуунсухайт дахь гаалийн газрын нүүрсний терминалын гарах чиглэлээр 2020 оны 08-р сарын 13-ний өдөр Монгол Улсын иргэн М өөрийн жолоодож явсан авто машины чиргүүлийн урд хэсэгт, нүүрс дунд 43 шуудай нийт 680 кг дэрвэгэр жиргэрүү гэх ургамлын үндсийг тээвэрлэж, улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж эхэлжээ.
[su_quote]Дэрвэгэр жиргэрүү нь Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон БОАЖ-ын сайдын 2018 оны А/43 тоот тушаалаар таван жилийн хугацаанд түүж бэлтгэхийг хориглосон ургамал юм.[/su_quote]
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.