Эцэг эхчүүд хүүхдүүдээ танхимын сургуульд явуулахгүй байж болно
“КОВИД-19”–ийн нөхцөл байдалтай уялдуулаад БШУЯ-ны шинэ хуваарийн дагуу хичээллэхээр болооод буй. Энэ талаар БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир мэдээлэл өгчээ.
Т.Ням-Очир:
-Энэ хичээлийн шинэ жил есдүгээр сарын 1-ний өдөр уламжлалт аргаар нээлт хийхгүй.
-Эцэг, эхчүүд эрсдэлтэй гэж үзэж байгаа бол хүүхдүүдээ танхимын сургуульд явуулахгүй, цахимаар сургалтанд явуулж болно. Зайнаас сурснаа бататгаад, дүнгээ тавиулаад, тооцуулаад явах боломжийг олгоно.
-Ачаалал хэт өндөртэй төвлөрсөн сургуулиудын хичээллэх өдрийн тоог хасах, хичээлийн тоог бууруулах туршилтыг хийхээр болсон.
[su_quote]Жишээ нь, 11 дүгээр анги 08:00 цагт хичээл нь эхлээд 13:30 цагт тардаг бол шинэ зохицуулалтаар нэг ангийн 40 хүүхэд хоёр хуваагдаж эхний групп 08:00-10:30 цагийн хооронд, дараагийн групп 11:00-13:30 хүртэл хичээллэнэ. Өөрөөр хэлбэл нэг ангид 20-иос илүүгүй хүүхэд байна.[/su_quote]
Магадгүй зургаадугаар ангийн хүүхдүүдийг теле хичээлээ үзсэн мэдлэгийн түвшингөөр 20, 20-иор нь хуваагаад тухайн хүүхдүүдэд таарсан арга зүйг мэргэжлийн багш нар нь хийнэ.
-[Tweet "Сум, баг, тосгоны ачаалал бага учир нэгээс 1.5 метрийн зай бариад одоо байгаа бүлгээрээ энгийн горимоор хичээллэнэ."] Хамгийн гол нь ариутгал, халваргүйжүүлэлтээ сайн хийх хэрэгтэй. Ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол шалгана.
-ДЭМБ-аас энэ төрлийн хичээлүүдийг аль болох зайнаас зохион байгуулах зөвлөмж өгсөн. Бага ангид монгол хэл, математик дээрээ суурилаад танхимын хичээл явагдана.
-Дунд болон ахлах ангид монгол хэл, математикийн хичээлд суурилж, байгалийн ухаан, хими, физик, биологи, түүх, нийгмийн ухаан, эрүүл мэндийн хичээлийг сонгон судлаж тодорхой цагаар орно.
[su_quote]Жишээ нь, батлагдсан сургалтын төлөвлөгөөн дээр математикийн хичээл дөрвөн цаг байсан бол хоёр цаг болгоод, эрүүл мэнд хоёр цаг байсан бол нэг цаг болгох, биологи нэг цаг байсан бол 30 минут болгох зэргээр зохицуулалт хийнэ.[/su_quote]
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.