ОХУ-аас иргэдээ татан авахдаа эрүүл мэндийн тандалт хийлээ
УОК-ын шийдвэрийн дагуу энэ сарын 7-10-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ОХУ-аас иргэдээ татан авах ажиллагааг мэргэжлийн хяналтын байгууллага болон бусад мэргэжлийн албадтай хамтран амжилттай зохион байгууллаа. Дээрх хугацаанд нийт 286 иргэнийг татан авсан бөгөөд иргэдийг хил нэвтэрсэн даруйд мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид биеийн халууныг хэмжин эрүүл мэндийн байдалд хяналт, тандалт хийж “Эрүүл мэндийн мэдүүлэг”-ийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийжээ.
[su_quote]Улмаар найман иргэнийг сэжигтэй тохиолдлоор, 278 иргэнийг ажиглан тусгаарлахаар Орхон, Дархан-Уул аймгуудын холбогдох газруудад шилжүүллээ.[/su_quote]
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.