ОБЕГ-ын даргаар Бригадын генерал Г.Ариунбуянг томиллоо
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ЗГХЭГ-ын дэд дарга М.Баярмагнай, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, ОБЕГ-ын дарга Хошууч генерал Т.Бадрал нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Учир нь дээрх алба хаагчид бүгд өөр албанд томилогдож байгаа юм.
Харин чөлөөлөгдсөн дарга нарын оронд шинээр томилжээ. Тухайлбал, ОБЕГ-ын даргаар Бригадын генерал Г.Ариунбуянг, Засгийн газрын Тохируулагч агентлаг ТТХГ-ын даргаар П.Батаа нарыг тус тус томилов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.