Афганистанд энхийг сахиулахаар явсан шинэ ээлжийн цэргүүд ч халдвар авчээ

Афганистанд энхийг сахиулахаар явсан шинэ ээлжийн цэргүүд ч халдвар авчээ
Афганистанаас энхийг сахиулагчдаа татах тусгай үүргийн нислэгийг энэ сарын 12, 14-нд зохион байгуулж Афганистанд гацаад байсан 113 энхийг сахиулагч эх орондоо ирээд буй. Тэдний 10-аас нь одоогийн байдлаар коронавирус илэрч, ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчлүүлж байна. [Tweet "Гэвч Афганастанд Энхийг сахиулахаар үлдсэн 11-р ээлжийн энхийг сахиулагчид ч мөн халдвар авсан байдалтай байгаа ажээ"]. Тэдгээр цэргүүдийн асуудлыг хэрхэх нь одоогоор тодорхойгүй байна. Албан бус мэдээллээр одоогоор шинээр явсан энхийг сахиулагчдын 6 нь халдвар авсан байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.