Ковид-19-ийн эмчилгээнд хэрэглэж байсан лопинавир/ритонавир, гидрохлорокин эмүүдийг хасчээ

Ковид-19-ийн эмчилгээнд хэрэглэж байсан лопинавир/ритонавир, гидрохлорокин эмүүдийг хасчээ
Коронагийн эсрэг баг, ХӨСҮТ-ийн удирдлагууд ДЭМБ-ын эмнэлзүйн зөвлөмжид өөрчлөлт оруулсантай холбогдуулан Ковид-19-ын  эмчилгээний тактикийн талаар ярилцсан байна. photo 2020 07 05 12 42 46 300x200 [su_quote]ДЭМБ олон улсын эрдэмтэн судлаачдыг оролцуулан судалгаа хийсний үр дүнд Ковид-19-ийн эмчилгээнээс ДОХ-ын эсрэг үйлчилгээтэй лопинавир/ритонавир, хумхаагийн эсрэг гидрохлорокин эмийг хасчээ. [/su_quote] Иймд ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу шаардлагатай бусад эмийн нөөцийг бүрдүүлэх, лабораторийн шинжилгээний сорьц авах уян бамбар, хувийн хамгаалах хувцас хэрэгслийг ХӨСҮТ, ЗӨСҮТ, хилийн боомттой аймгуудын эрүүл мэндийн байгууллагуудад ирэх 7 хоногт нийлүүлэхээр болжээ. photo 2020 07 05 12 42 39 300x200 photo 2020 07 05 12 44 16 300x200 Эрүүл мэндийн сайд баяр, наадамтай холбоотой эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдал, болзошгүй гамшиг, үер уснаас сэргийлэх, КОВИД-19-ийн халдвар хамгааллын дэглэмийн талаар албан даалгавар гаргах үүрэг өглөө.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.