Шинэ парламентын УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны гишүүд хэн хэн бэ?

Шинэ парламентын УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны гишүүд хэн хэн бэ?
Шинээр бүрэлдсэн парламент Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороог Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил нарын таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ. [Tweet "Төрийн байгуулалтын байнгын хороонд харьяалагддаг уг дэд хороог олон жил парламентад суусан, хашир туршалагатай улс төрчдөөс бүрдүүлдэг."] УИХ-ын гишүүн Н.Энхболд зургаан удаа сонгогдсон, С.Батболд, Б.Бат-Эрдэнэ нар таван удаа, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт нар дөрвөн удаа сонгогджээ. [su_quote]Өнгөрсөн парламентын халдашгүй байдлын дэд хороонд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Н.Энхболд, Ч.Улаан, Ө.Энхтүвшин нар байсан юм. [/su_quote] УИХ-ын тухай хуулийн 24.7 дахь заалтад “УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо нь УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон таван гишүүнээс бүрдэх бөгөөд УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах талаар энэ хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас УИХ-д ирүүлсэн саналыг судалж, санал нэгдсэн дүгнэлт гарган, зохих байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оруулна” гэсэн үүрэгтэй ажилладаг юм.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.