Хүндэт профессор Г.Занданшатарыг УИХ-ын даргаар дахин сонгогдсонд баяр хүргэжээ

Хүндэт профессор Г.Занданшатарыг УИХ-ын даргаар дахин сонгогдсонд баяр хүргэжээ
Улсын Их Хурлын найм дахь удаагийн Анхдугаар чуулганаар энэ удаагийн сонгуулийн дүнгээр олонх буюу 62 суудал авсан Монгол Ардын Намаас Гомбожавын Занданшатарыг Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлж, гишүүд санал нэгтэйгээр дэмжиж Улсын Их Хурлын даргаар сонгосон юм.

Түүнийг Улсын Их Хурлын даргаар дахин сонгогдсонд ОХУ-ын Байгалийн Улсын Их Сургуулиас баяр хүргэж, захидал илгээжээ.

59810e9c 1b5b 45ea 9a7e 228a833ffa38 300x207

ОХУ-ын Байгалийн Улсын Их Сургуулийн ректорын үүрэг гүйцэтгэгч В.В. Игнатенко Монгол Улсын  төрийн зүтгэлтэн,  Улсын Их Хурлын гишүүн, Байгалийн Улсын Их сургуулийг төгсөгч, Хүндэт профессор Г.Занданшатарыг Улсын Их Хурлын даргаар дахин сонгогдсонд нь баяр хүргэсэн байна.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үүсэн байгуулагдсан түүх нь 1894 оноос эхэлдэг тус сургуулийн төгсөгч, Хүндэт профессор юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.