МАН-ын Бага чуулган 10:00 цагаас эхэлнэ
Монгол ардын нам/МАН/ Бага хурлаа өнөөдөр 10.00 цагаас зарлаад байна. Бага хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах юм.
Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-д олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулна гэж заажээ. [Tweet "Намын дүрмээрээ намын дарга шууд Ерөнхий сайд болох ёстой ч уг асуудлыг намынхаа Бага хурлаар заавал хэлэлцэх ажээ."]
Харин Ерөнхий сайдыг чуулганаар хэлэлцүүлэн томилсоноор Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ. Засгийн газрын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн 4-өөс дээш хүн багтах ёсгүй юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.