МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг улираажээ
Шинээр бүрэлдсэн парламент өчигдөр/2020.06.30/ анхдугаар чуулганаа хийж чуулганаар 75 гишүүний 100 хувийн саналаар УИХ-ын даргад Г.Занданшатарыг улираан сонгосон юм.
Тэгвэл үдээш хойш намуудын бүлэг байгуулагдаж хуралдсан байна. [Tweet "МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг мөн улираан сонгожээ."] Бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа нарыг сонгосон байна.
Харин АН-ын бүлгийн даргад УИХ-ын гишүүн Г.Ганбатыг сонгожээ.
Түүний дараагаар [Tweet "УИХ-ын дэд даргад МАН-аас УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг, харин АН-аас УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарыг сонгосон байна."]Ингэснээр С.Одонтуяа нь хамгийн анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга болж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.