Үерийн улмаас 7 үхэр урсчээ

Үерийн улмаас 7 үхэр урсчээ
Өвөрхангай аймгийн Уянга сумын Шуранга багийн “Ар-Оньс” гэдэг газар өчигдөр буюу /2020.06.29/ 16:00 цагийн орчимд хүчтэй мөндөр орсны улмаас уруйн үер болж, малчин У-ын 7 үхэр урссан байна. Дуудлага, мэдээллийн дагуу Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд мөн өдрийн 20:05 цагт очиж, хорогдсон малын сэг зэмийг устгах ажлыг зохион байгуулж байгуулсан байна. Тиймээс иргэд, хөдөлмөрчид үр усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.