Хотын захиргаа шатаж байна

Хотын захиргаа шатаж байна
Дөнгөж сая Сүхбаатарын талбайн баруун талд байх Нийслэлийн Засаг Даргын Тамгын газарт гал гарлаа. Гал хэсэг хором дүрэлзэж байсан ч галын дуудлага шуурхай ирсэн тул галыг намжаалаа. Нийслэлийн ЗДТГ-ын мэргэжилтний өгсөн мэдээллээр уг гал гарсан өрөөнд хоёр том агааржуулагч болон тавилга хэрэгсэл хураалттай байдаг байна. Агааржуулагчаас үүдэн гал гарсан байж болзошгүй хэмээн таамаглаж байна. Түүний хэлж буйгаар гал гарсан өрөөний хажуу өрөөний зарим тавлигууд мөн шатжээ. Азаар хүн галд өртөж, бэртэж гэмтээгүй байна. 54436363 340773236545526 7405615703933321216 n 225x300 Гэхдээ улаан дөл авалцаж, хар утаа суунаглаж, талбай орчмыг нэг хэсэгтээ хөл хөдөлгөөнд автуулсан гал чухам юунаас болж гарсан нь тодорхойгүй бөгөөд шалгадтаар тодорхой болох юм. 54515503 697601703969515 1642268964253859840 n 225x300

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.