УИХ-ын шинэ бүрэлдэхүүний батламжийг гардуулах уу?
УИХ-ын сонгуулийн үр дүнг нам эвслүүд эсэргүүцэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандсан. Үүний үндсэн дээр ерөнхийлөгч маргаантай тойргууд дээр хяналтын тооллогыг дахин хийх үүргийг СЕХ-д өгч Архангай, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул аймгуудад хяналтын тооллогыг нэмж хийсэн.
[su_quote]Ингээд СЕХ өнөөдөр/2020.06.29/ 10:00 цагт Төрийн ордонд УИХ-ын гишүүдийн батламжийг гардуулж өгөх тов гаргажээ. Түүний дараагаар УИХ-ын даргад сонгуулийн санал хүраалтын дүнг баталгаажуулсан албан бичгээ гардуулж өгөхөөр болжээ. [/su_quote]
Гэвч сонгуулийн дүнг эсэргүүцсэн нам эвслүүд өчигдөр орой/2020.06.28/ дахин мэдэгдэл хийж “Одооны СЕХ-оор юу ч шалгуулаад ямар ч үр дүнд хүрэхгүй. Тиймээс СЕХ-г огцруулж, бие даагч, нам, эвслүүдийн тэгш төлөөллийг оролцуулж нэг бүрчлэн шалгах хэрэгтэй" гэсэн шаардлага гаргажээ.
Түүнчлэн [Tweet ""шалгалтын дүн албан ёсоор гартал Ерөнхийлөгч УИХ-ын шинэ бүрэлдэхүүнийг хүлээн зөвшөөрөх үйл ажиллагаа явуулахгүй байх ёстой""] гэсэн шаардлагыг хүргүүлсэн юм.
Харин ерөнхийлөгч тэдний уг шаардлагыг хүлээж авах уу, эсвэл УИХ-ын шинэ бүрэлдэхүүнийг хүлээн зөвшөөрөх үү гэдэг нь анхаарал татаж байна.
[su_quote]Хуулиндаа СЕХ ерөнхийлөгчид сонгуулийн дүнг баталгаажуулсан албан бичгээ мэдүүлж, ерөнхийлөгчийн зарлигаар анхдугаар чуулганыг зарлан хуралдуулах ёстой юм. [/su_quote]
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.