Б.Махбалын шүүх хурал гурав дахь удаагаа хойшиллоо

Б.Махбалын шүүх хурал гурав дахь удаагаа хойшиллоо
Зам тээврийн хөгжлийн яамны /ЗТХЯ/ газрын дарга асан Б.Махбалд холбогдох  хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагт болохоор товлогдсон ч шүүх хурал гурав дахь удаагаа хойшиллоо. Өмнөх шүүх хурал 2-р сарын 27-ны өдөр товлогдож, шүүх хуралд яллагдагч Б.Махбалаас гадна тухайн хэрэгт холбоотой гэрч, шинжээч нарын арав гаруй хүнийг оролцуулахаар болсон ч нэг нь ч ирээгүй учир бүрэлдэхүүн дутуу гэх шалтгаанаар өнөөдрийг/03-р сарын 18/ хүртэл хойшлуулсан юм. Харин өнөөдрийн хуралд гэрчээр оролцохоор гурван хүн ирсэн ч мөн л бүрэлдэхүүн дутуу учир шүүх хурлыг дахин хойшлуулж, дөрөвдүгээр сарын 5-ны өдөр болохоор товлолоо. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс ЗТХЯ-ын сайд асан, Төрийн нарийн бичгийн дарга, дэд сайд болон хэрэг гарах үед хамт байсан газрын дарга нарыг шүүх хуралд оролцуулах санал гаргаж байгаа юм. Мөн тэрээр прокуророос Б.Махбалд төлөвлөсөн 8-12 жилийн хорих ялыг хүлээх зөвшөөрөхгүй байгаа ажээ.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.