Санал хураалтын ирцийн мэдээллийг 12:30, 17:30, 22:30 цагт нийтэд мэдээлнэ

Санал хураалтын ирцийн мэдээллийг 12:30, 17:30, 22:30 цагт нийтэд мэдээлнэ
Монгол Улсын түүхэнд 8 дахь удаагийн УИХ-ын сонгуулийг зохион байгуулж байна. Сонгуулийн ерөнхий хорооноос санал хураалтын ирцийн мэдээллийг 12:30, 17:30, 22:30 цагт нийтэд мэдээлнэ. Улсын хэмжээнд 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар сонгогчдын нэрийн жагсаалтад 2,000,624 иргэн байна. Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20.7-д заасны дагуу “Түр хасав” тэмдэглээтэй 130,747 сонгогч бүртгэгдээд байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.