Сонгуулийн сурталчилгааны хугацаа дууслаа

Сонгуулийн сурталчилгааны хугацаа дууслаа
Өнөөдөр УИХ-ын сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр. 6-р сарын 2-нд эхэлсэн сурталчилгаа 20 хоног хүргэлжилж өнөөдөр/2020.06.22/-ин 00:00 цагт дуусгавар болох юм. Ингэснээр энэ удаагийн сонгуульд өрсөлдөгчид ард түмнээр дүнгээ тавиулах цаг мөч үлдэж байна. [su_quote] УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 24-ний өдөр улс орон даяар явагдана.[/su_quote] Энэ удаагийн сонгууль 29 тойрог, 76 мандаттай буюу нийслэлийг ес, аймгийг 20 тойрог болгон УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталсан. 2020 оны УИХ-ын сонгуульд 14 нам, эвсэл  121 бие даагч гээд нийт 606 нэр дэвшигч өрсөлдөж байна. Нийт нэр дэвшигчдийн 378 нь орон нутагт, 261 нь нийслэлийн тойргуудад өрсөлдөж байгаа юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.