УИХ-ын гишүүн асан Ж.Эрдэнэбатыг үргэлжлүүлэн цагдан хорих шийдвэр гаргалаа

УИХ-ын гишүүн асан Ж.Эрдэнэбатыг үргэлжлүүлэн цагдан хорих шийдвэр гаргалаа
УИХ-ын 13 дугаар тойрог, Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшигч Жаргалтулгын Эрдэнэбат нарын гэм буруугийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд өнөөдөр 11 цаг 30 минутын үед эхэлсэн ч шүүгдэгч Ж.Эрдэнэбат өмгөөлөгч нараасаа татгалзсан учир шүүх хурлыг зургадугаар сарын 22-ны 11 цагт хийхээр шийдвэрлэж, хойшлуулжээ. Харин тэдэнд оноосон таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна. [su_quote]УИХ-ын сонгуульд Сэлэнгэ аймгаас нэр дэвшиж буй түүнийг сонгуулийн сурталчилгаагаа хийж явах үед нь 06-р сарын 13-ны өдөр баривчилж, цагдан хорьсон билээ. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхда Тост уул, Тосонбумбын нуруунд өөрийн дүүгийн ээмшлийн компанид хууль бусаар лиценз олгосон гэх үндэслэлээр буруутгаад байгаа юм.[/su_quote]

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.