Захирагч С.Амарсайхан Драгон төвийг дахин төлөвлөж, шинэчлэх, үүрэг чиглэл өглөө.
“Драгон холдинг” ХХК-ийн ТУЗ-ийн дарга С.Баярт “Драгон төв үйл ажиллагаа явуулаад 20 гаруй жилийн нүүр үзэж байна. Баруун аймгуудад үйлчилдэг хот хоорондын тээврийн үйлчилгээг үзүүлж хөгжлийнхөө хугацаанд өнгө төрх өөрчлөгдөж байна. Гэхдээ энэ төв орчин цагийн шаардлагад нийцэхгүй болсон. Жишээлбэл зогсоол хүрэлцэхгүй, хөл хөдөлгөөн ихтэй, эмх замбааргүй гэх мэт. Харин анх удаа Нийслэлийн Засаг дарга манай төвийн үйл ажиллагаатай танилцаж шаардлагатай арга хэмжээг авахаар болсонд талархалтай байна. Бидний зүгээс төвийнхөө орчныг тохижуулж нийслэлийн төр захиргааны байгууллагуудтай хамтран ажиллаж, Драгон төвийг орчин үеийн хэрэгцээ шаардлагыг хангасан олон улсын терминаль болгон хөгжүүлэх зорилготой” гэв.
Хотын Захирагч С.Амарсайхан Драгон төвд ажиллах үеэрээ тус төвийг дахин төлөвлөж шинэчилж, тохижуулж олон улсын стандартад нийцүүлэх асуудлыг бүх талаар дэмжиж хамтран ажиллахаар болов.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.