Нийгмийн эрүүл мэндийн онцгой үед ажиллах чадавх бүхий сайн дурын идэвхтэн бэлтгэгдэж байна

Нийгмийн эрүүл мэндийн онцгой үед ажиллах чадавх бүхий сайн дурын идэвхтэн бэлтгэгдэж байна
Эрүүл мэндийн яам, Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран Халдварт өвчний дэгдэлтийн үед ажиллах чадавх бүхий 600 сайн дурын идэвхтэн бэлтгэж байна Сургалтад 21 аймаг, 9 дүүрэг бүрээс 15 хүний бүрэлдэхүүнтэй сайн дурын идэвхтний баг хамрагдаж, халдварт өвчний дэгдэлтийн үед тандалт, судалгаа хийх, ард иргэдэд халдварын эрсдэлийг бууруулах, өөрийгөө хамгаалах тухай зөв мэдээ, мэдээлэл хүргэх, нийгэм сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх чиглэлээр бэлтгэгдэж байна. Эдгээр бэлтгэгдсэн сайн дурын идэвхтнүүд нь цаашид орон нутагтаа эрүүл ахуйн зөв хэвшлийг сурталчлах чиглэлээр эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлэн ажиллах юм.

                                                                                            Эрүүл Мэндийн Яам.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.