Ц.Элбэгдорж: Н.Алтанхуяг ингээд л өргөдөл сараачаад ороод ирдэг хүн дээ

Ц.Элбэгдорж: Н.Алтанхуяг ингээд л өргөдөл сараачаад ороод ирдэг хүн дээ
Өнгөрсөн Баасан гариг буюу 3-р сарын 15-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөн Н.Алтанхуяг зөвлөхийн ажлаа өгч байгаагаа мэдэгдсэн. Ингэхдээ тэрээр, “шударга ёсны төлөө тэмцэлд саад болж байгаа учир Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаасаа татгалзаж буй”-аа мэдэгдсэн юм. Мөн намынх нь удуирдлагууд МАНАН дэглэмийн нэг булан тохиод хавчуулагдсан тухай ч дурдсан билээ. Мэдээж тэрээр эртнээс ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг МАНАН дэглэмийн толгойлогчдын нэг хэмээн зарласаар ирсэн юм. Харин түүний эл мэдээн доор МУ-ын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “үг дайжээ”. Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудастаа, “Энэ ингээд л өргөдөл сараачаад ороод ирдэг хүн дээ” хэмээх ганц л өгүүлбэр жиргэжээ. Өөрөөр хэлбэл, түүний энэ ганц өгүүлбэрт, “түүнийг “хаан” байх үед Н.Алтанхуяг өчүүхэн нэгэн байсан” гэсэн агуулгыг багтаасан гэлтэй. Харин өнөөдөр өөрийг нь хэн ч биш байсан мэтээр үзэж буйг ийн илэрхийлжээ. Түүний жиргээг хүргэж байна. elbdegdorj 300x106

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.