НЕБ-ын 53, 44-р сургуудийн дундын хэсгийн орц, гарцыг нээж, тохижуилтыг хийж байна

НЕБ-ын 53, 44-р сургуудийн дундын хэсгийн орц, гарцыг нээж, тохижуилтыг хийж байна

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах 44 дүгээр сургуулийн баруун талд хүүхэд, явган зорчигчдын аюулгүй, ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тохижилтын ажил хийгдэж байна.

Тус ажлын хүрээнд 112 м² явган зам шинээр тохижуулах, гэрэлтүүлэг, камержуулалт хийх, явган замын хайс, хашлага суурилуулах ажлыг төлөвлөсөн байна. Одоогоор тухайн хэсгийн газар чөлөөлөлтийн ажил бүрэн дуусаж, орц, гарцыг хааж байсан бетонон хашааг буулган, зорчих хөдөлгөөнийг нээжээ.

247348c603974a3b8ef5a8a329c4dfa57ca15169e3844c5c87b37ea023b3b38dМөн 150 метр урттай явган замын хашлага хийж, 112 м² талбайн явган зам, орчны тохижилтын ажил үргэлжилж байна. Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны “Garden 16” хотхон хашааныхаа хаалгыг цоожилсноос болж ойролцоох НЕБ-ын 53, 44 дүгээр сургуулийн нийт 10 мянга орчим хүүхдийн зорчих эрх зөрчигдөж, унаж, бэртэх асуудал гарч, гэрэлтүүлэггүй, шороон замаар явахаас өөр аргагүй байсан юм. Уг асуудлыг Баянзүрх дүүргийн засаг дарга И.Баттөгс 11 дүгээр сарын 11-нд тухайн газарт очиж ажиллан тулгамдаж буй асуудлыг шийдэх үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өгсөн.

37fd90d0f1944f5890d4b210afa1b219

4df546325ca84f429f2bfda4d5929b72Үүний хүрээнд тухайн хэсгийн газар чөлөөлөлтийн ажил дуусаж, бетонон хашааг нурааж орц гарцтай болгон, 150м урттай явган замын хашлага хийж, явган зам, тохижилтын ажил үргэлжилж байгаа юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.