ХҮҮХДИЙН ӨМНӨ ҮҮРЭГ ХҮЛЭЭГЧДИЙН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА
Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх хамтран шинээр батлагдсан Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудын хэрэгжилтийг хангах зорилгоор хүүхдийн өмнө үүрэг хүлээдэг чиг үүргийн байгууллагуудын удирдлага, албан тушаалтнуудын уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Уулзалт, хэлэлцүүлгийн хүрээнд Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал, Г.Өсөхбаяр “Гэр бүл, хүүхдийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зарим, онцлог, хүүхдийн дээд ашиг сонирхол” сэдвээр, Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал, Ж.Дэлгэрмөрөн “Өсвөр насны хүнд зөрчлийн болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх, албадлагын арга хэмжээг хэрэглэхэд анхаарах асуудал” сэдвээр, “Хүүхдийн тэтгэмж, үрчлэлтийн шинэлэг зохицуулалт”-ын талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлж байна.

May be an image of one or more people and text
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.