Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дөрөв дэх удаагаа өндөр албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгч байгаагаа мэдэгдлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр/2026.11.17/ Ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэж өгөхөө мэдэгдлээ. Ингэснээр тэр улс төрийн түүхэндээ дөрөв дэх удаагаа өндөр албан тушаалаас өөрийн хүсэлтөөр чөлөөлөгдөх гэж байгаа албан тушаалтан болж байна.
2015 он: Шадар сайдаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байв
Ухнаагийн Хүрэлсүх 2014-2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Шадар сайдын албан тушаалыг (2014–2015, 2016–2017) хашиж байхдаа 2015 оны 8 дугаар сард албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгч байв.
2017 он: Шадар сайдаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байв
Мөн 2017 оны 10 дугаар сард Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах ажиллагаанд оролцож, Шадар сайдын албaнаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байсан түүхтэй.
Эдгээр жилүүдэд тэрээр Улс төрийн нөхцөл байдал болон МАН-аас Засгийн газраас гарах шийдвэр гаргасантай холбоотой огцрох хүсэлтээ өгч байсан.

2021 он: Ерөнхий сайдын үүрэгт ажлыг өгч, Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулав
2017 оны 10-р сараас эхлэн Ерөнхий сайдаар ажиллаж мөн 2020 оны сонгуулиар улиран Ерөнхий сайдын албан тушаалд ажиллаж байсан. Ингэхдээ 2021 оны 1-р сарын 21-ний өдөр Ерөнхий сайдын албан тушалаа өгч, Засгийн газраа бүрэн бүрлдэхүүнээр нь огцруулах хүсэлтээ гаргаж байв. Улмаар УИХ хүсэлтийг нь хүлээн авснаар 1-р сарын 27-ны өдөр Ерөнхий сайдын албан тушаалаа дуусгавар болгож байв.
Албан тушаалаас чөлөөлөгдөх шалтгаан нь ковидын үед эх нярайг эмнэлгээс гаргахад "тавчик" буюу гэрийн шаахайтай нөмгөн гаргасан бичлэг олон нийтэд цацагдсан нь ард, иргэдийг ихээр бухимдуулсан. Энэ үйл явдал У.Хүрэлсүх өөрийгөө буруутган албан тушаалаа өгч байсан юм.

2026 он: Ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх мэдэгдэл гаргав
2021 онд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаар Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан тэрээр өнөөдөр буюу 2026 оны 11-р сарын 17-ны өдөр "Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд" өөрийн албан тушаалаа өгч байгаагаа 12:30 минутад мэдэгдлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.